Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д болж буй Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын тамирчин Отгонбаатарын Бямба-Эрдэнэ шөвгийн 16-д Туркийн Нецат Екинчиг шүүгчдийн саналаар 3:2-оор яллаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарлаа.
Өмнөх тулаандаа О.Бямба-Эрдэнэ Литвын Александр Трофимчукийг ялсан бол ийнхүү хоёрдахь ялалтаа байгуулснаар шөвгийн дөрөвт шалгарахын төлөө өрсөлдөхөөр болж байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь тэмцээнийг зохион явуулагч орны тамирчин буюу Английн боксчин Камара Одель байх болно.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд О.Есүгэн Хятадын Тайванийн тамирчинд ялагдлаа. Шөнө 02:45 цагаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа шөвгийн 16-гийн тулаанаа хийх болно.

Сэтгэгдэл ( 3 )
Хөл дээрээ хөнгөхөн ажлаад цэвэр оноо авч тогломоор санагдав.Тэсрэлттэй оновчтой гурваар цохиод зай авч тоглосон более.
Би нэг л зүйлийг байнга хэлдэг. Манайхан бусдаас илт илүү байжээж тэмцээнд оролцож байх хэрэгтэй гэж. Тийм биз?
Есүгэн Дэлхийн хошой аваога олимпын медальтай эмэгтэйтээ их сайн үзсэн шүүгчд аваргад ялалт өгсөн үү?