Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Аймагт үйл ажиллагаа явуулж буй дулаан үйлдвэрлэгчид, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, холбогдох алба хаагчид өргөтгөсөн хурал хийлээ. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, Могойн голын нүүрсний уурхайн санхүүгийн хүндрэлтэй холбоотой асуудлуудыг ярилцлаа.

Мөн хурлын үеэр аймгийн Байгаль орчны газар, Прокурорын газраас мэдээлэл хийж, уурын зуухнуудын үнс хаягдлыг бууруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах талаар санал дүгнэлт гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top