Английн Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Монголын Балсангийн Мөнгөнсаран шөвгийн 16-гийн тулаан хийж, ялалт байгууллаа.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн Эсмеральда Патино байлаа. Шүүчдийн саналаар 4:1-ээр манай тамирчин ялалт байгуулснаар ДАШТ-ий хоёрдахь ялалт авч, шөвгийн наймд шалгарлаа. Шөвгийн наймд ийнхүү шалгарснаар хүрэл медалийн төлөө Узбекистаны Феруза Казаковатай таарч байна. Энэхүү тулаан маргааш буюу шөнө буюу есдүгээр сарын 11-ний 01:15-аас эхэлнэ.
Өнөө орой гурван боксчин мөн рингнээ гарна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Хархүүгийн Билгүүнсайхан Азербайжаны Нижат Хусэйновтой 21:45-д тулаанаа эхэлнэ. 01:30-д эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг Туркийн Айша Гагириртай, 03:15-д эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдархишигийн Баттулга Өмнөд Солонгосын Ёон Тэгүнтэй тулаан хийх болно.
.jpg)
Одоогоор Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран нар хүрэл медалийн төлөө тоглохоор болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )