БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод компьютерын анхны төв нээгджээ. Хэрэглэгчид компьютер тоглоом, үндэсний интернэтийг ашиглаж болох ийм төвүүдийг хэд хэдэн томоохон хотод нээхээр төлөвлөж байна.
Пёньяны клуб нь 300 суудалтай бөгөөд ахлах ангийн сурагчид болон оюутнуудад нээлттэй. Нэг цагийн төлбөр нь 5000 вон буюу тав орчим ам.доллар аж. Компьютерт морь, автомашины уралдаан зэрэг энгийн тоглоом болон эрх баригчдын зөвшөөрсөн контентуудыг суулгасан байна. Тус клубт хоол захиалах, хэвлүүлэх, олшруулах зэрэг үйлчилгээг санал болгож байна. Төвийн орлогын тал хувийг Социалист эх оронч залуучуудын лигт шилжүүлэх аж. Клубийн үйл ажиллагаа хууль хүчнийхний хатуу хяналт дор явдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )