Б.Мөнгөнзул нэг тойргийн өмнө Улсын аваргаар тодорлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 13

Баянхонгор аймагт Шатрын Улсын аварга шалгаруулах  тэмцээн өндөрлөөгүй байхад Бат-Эрдэнийн Мөнгөнзул аварга болчихлоо.

Өнөөдөр шил дарж явсан Х.Баясгаланг хожсоноор 9 оноотой болж, нэг тойргийн өмнө аваргын болзлоо хангалаа. Ингэснээр 20 настай бүсгүй Монгол Улсын 28 дахь аварга болж байна.
 

Үндэсний шигшээ баг болон “Гэгээн арвай” клубын тамирчин Б.Мөнгөнзул энэ жил онцгой одтой, шатрын эрдэм чадал нь жигдэрч, Азийн аваргад аман хүзүүдсэн. Тэгвэл энэ удаад амжилтаа үргэлжлүүлж улсынхаа аварга боллоо.

Эрэгтэй шатарчдын хувьд М.Амилал, их мастер С.Билгүүн нар ижил 7 оноотой зуузай холбож явна. Өнөөдөр хоёр мастер хоорондоо тэнцсэн юм. Маргааш М.Амилал-Х.Итгэлттэй цагаанаар наадах бол С.Билгүүн Н.Содбилэгттэй хараар тоглож, улсын аварга хэн болох нь тодорно.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.176.113) 2025 оны 09 сарын 13

SEXSEER ANUSDAAD BOOB XXN MASSAJLI80955877

0  |  0
Зүч(202.126.89.9) 2025 оны 09 сарын 13

баяр хүргъе..

0  |  0
Top