Хүрэн баавгайг хууль бусаар агнажээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас иргэн Т гэгч нь хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 260 дугаар тогтоолоор хүрэн баавгай нь 12.450.000, төгрөгөөр үнэлэгдсэн байдаг.

Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлэхээр тусгасан байдаг. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top