Ц.Идэрбат: Махны үнэ 30 мянга хүрээд байгаа нь ҮНЭН БАЙНА

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 06

 

ХХААХҮ-ийн сайдаар шинээр томилогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр "Талхны үнэ янз янз байдаг шиг махны үнэ мөн янз янз байна. Хавар гарч байгаа махны үнэ 30 мянга гараад байгаа нь үнэн байна. Намар ажиллаад одоо гаргаж байгаа махнууд байна. Тэд нар 25, 26 мянга орчим хүрсэн байна. Нийслэлээс махны бэлтгэл дээр 5 мянга гаруй тн мах бэлтгэсэн байна. Үүнийг өмнө нь гурван сард нийлүүлдэг байсан бол энэ жил нэгдүгээр сард гаргасан. Нийт 380 гаруй дэлгүүрээр нөөцийн мах худалдаалагдаж байна. 

Миний хувьд төрөөс махны үнийн тал дээр авч хэрэгжүүлж байгаа асуудлууд, цаасан дээр бичиж байгаа тайлан амьдрал дээр ямар байгаа вэ гэдгийг өөрийн биеэр яваад үзлээ. Хоёр ч дэлгүүрээр орж үзлээ. Дэлгүүрүүд хөргөгчнийхөө багтаамжийн хэмжээгээр л махаа авдаг юм байна. Бэлтгэсэн нөөцийн махны гуравны нэг нь борлуулагдсан байна. Үлдсэн махаа борлуулахад хүндрэлтэй байгаа талаар мах бэлтгэсэн үйлдвэрүүд ярьж байна. Энэ тал дээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.

Мах яаж бидний гар дээр ирж байгааг бас бодох ёстой. Жилийн дөрвөн улиралд малчид малаа дагаж байж бид махтай байгаа. Харин жилийн дөрвөн улиралд төв суурин газарт махны үнийг тогтвортой барих вэ гэдэг асуудал нөөцийн мах зэрэг зохицуулалтаараа явж байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.92.56) 2026 оны 04 сарын 06

Одоо хэрэгжиж байгаа нөөцийн махны худалдааны савлалт,борлуулалт чинь болохгүй байна:Жишээ нь хонины махыг хаа,гуяаа бүтнээр нь савлаж арай илүү үнэтэй,бусад хэсгийг нь багаар савлаж арай хямдаар, дүндээ бол гулуузны үнээ барихаар гэх мэт гарц ч их л байна даа. Зөвхөн нуруу,сээр авах хүн ч байна, булчингийн мах авах хүн ч байна. Өөхийг бол савлах явцдаа тусад нь авч шууд савангийн үйлдвэрт гэх мэт

0  |  0
Үхрийн мах(202.9.40.248) 2026 оны 04 сарын 06

Төрөөс төрсөн луйварчид махны үнэ ямар байгааг гэнэт мэджээ. Хахаха

0  |  0
зочин(202.9.46.136) 2026 оны 04 сарын 06

ярих яахав. үнийг буулгах арга зам хайх хэрэгтэй бна.

0  |  0
Top