ЗХУТ | 2025 онд торгуулиас 46 тэрбум төгрөг төвлөрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд торгуулийн орлогоос 46.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Түүнчлэн төлбөртэй зогсоолоос 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 154.5% давуулан биелүүлсэн байна.

Өнгөрсөн онд нийслэл хоотын 176 уулзвар, гарцуудад замын хөдөлгөөний дүрс бичих, гэрэл дохио харах, уулзвар руу орж, гарч буй тээврийн хэрэгслийг бүртгэх, зөрчил илрүүлэх, уулзварыг бүтэн харах, орчныг хянах, хөдөлгөөний нөхцөл байдлыг харах, эгнээ байрын зөрчил илрүүлэх зориулалттай нийт 2.6 мянган хяналтын камер шинээр суурилуулжээ. Камержуулах ажил 2.5 тэрбум төгрөгөөр хийгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top