Баянгол дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтсийн мэдээллээр сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс тус цагдаагийн хэлтэс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэгдсэн болон хэсэгчилсэн ажил зохион байгуулж буй аж.
“Сүүлийн үед баярын уур амьсгал орсонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тээврийн зөрчил гаргах тохиолдолд нэмэгдэх хандлагатай байна” гэж Баянгол дүүргийн ТЦА-ны Урьчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулах Г.Отгонтамир ярьсан юм.
Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор гэр хорооллын замуудад хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс ТЦА болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт тавин ажиллаж байгаа гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )