Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны дэргэд 319 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй шинэ нэгж буюу Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ тухай хэлэхдээ “Алба хаагч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоосон, үргэлжилсэн шугам давж эргэх зөрчил гаргаж буй жолоочдод дүрмээ сахихыг шаардах буюу эргүүлийн үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын 360 камертай автомашин нь замы тээврийн зөрчлөөс гадна бусад эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл, гудамж талбайд гарч буй хэргийг илрүүлнэ. Хэн нэг хүнийг мөрдөх, тагнах гээд байгаа хэрэг биш” гэсэн юм.

Ташрамд дурдахад ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хиймэл оюунд суурилсан камерийн системээр зөрчлийг илрүүлж эхэлнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top