Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх албатай хамтран улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа “Хулгайлах” төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж шийдвэрлэх, гэмт хэргийг давтан гаргуулахгүй байх талаар иргэн, хуулийн этгээдэд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлж буй мэдэгдлийн чанар, үр нөлөөг дээшлүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зохион байгуулалтын ажил, арга хэмжээ”-ний төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа явуулж байгаа байршил, түүний ойр орчимд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгуулах арга хэмжээг авхуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн засвар, үйлчилгээ, бэлэн байдлыг тогтмол хангуулах чиглэлээр төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгаврыг хүргүүлэн ажиллана.
Нийтийн эзэмшлийн зам талбайд болон аж ахуйн нэгж байгууллагад гэрэлтүүлэг, камерын хяналтыг нэмэгдүүлснээр “Хулгайлах” гэмт хэргийн гаралт буурах, аюулгүй байдал сайжирч, хэргийн илрүүлэлт, хууль эрх зүйн хэрэгжилт хангагдах ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 1 )
mongol hun dorwoduud mongol nutagtaa nam toroo oorsdoo udirdah estoi dorwoduud deeree bh estoi ail gert ch gesen ail esen ni deeree bdgiin gajig hujaa manjuudaa hujaa manj-s orj irj orgonson hujaa manjuudaa iim ym oilgohgui oilgohgui ch gej albaar gajij tegj bgaa ym manj hujaaguud anhnaas l tegj aild orj ezlj tolgoid ni ezlh gej sanaarhj owchtoi hognuud shu.