Өнгөрсөн дөрөв хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1026 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 681 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ослын улмаас нийслэлд 23, орон нутагт зургаан хүн гэмтэж, нийт есөн хүний амь хохирсны дөрөв нь хүүхэд байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймагт, ачааны автомашин явган зорчигч мөргөж, 9 настай хүүхдийн амь хохирсон бол зургаадугаар сарын 8-нд Өмнө-Говь аймагт, том оврын механизм явган зорчигч мөргөж, 13 настай хүүхдийн амь хохиржээ. Мөн зургаадугаар сарын 9-ний өдрийн 20.10 цагийн орчимд Дорноговь аймагт, суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж, 1 ой 9 сартай хүүхдийн амь хохирсон байна.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 90, Орон нутагт 49, Улсын хэмжээнд 139 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Сэтгэгдэл ( 2 )
Та нарт харамсалтай санагдахгүй байна уу дараагийн осол гаргахад бэлэн яваа мудаакууд аа? Машин жолооддог үхэрнүүд.
Монголчуудыг хятадууд биш , харин өөрсдөө архи болон ковидоор сүйрүүллээ, Их хааны маань байгуулсан улс ингээд дууслаа