Орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдал

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026.02.22-ны өдрийн 10:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээлэл:

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнөдөө бага зэргийн цас орсон, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, -9 -34 хэмийн хүйтэн байна.

Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Их-Уул-Тариалан чиглэлийн авто зам гулгаа үүссэн, авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагаас 5 ажилтан 2 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн авто замын 20-90 дахь км-т гулгаа үүссэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top