Мбаппе ДАШТ-ийн плей-офф шатанд рекорд тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Шведийн багтай тоглохдоо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний плей-офф шатанд оруулсан гоолынхоо тоогоор рекорд тогтоолоолоо. Плей-оффын шатанд арван бөмбөг хаалганд оруулснаар Мбаппе Бразилын домогт Роналдо, Леонидасыг гүйцэв. Тэрбээр мөн ДАШТ-нд оруулсан нийт гоолынхоо тоог 18-д хүргэж, Лионель Мессигийн рекордод хүрэхэд нэг л гоол дутуу байна.

Францын шигшээ баг I хэсэгтээ гурван ялалттай тэргүүлсэн. Харин Шведийн баг дөрвөн оноо авч, F хэсэгт гуравт орсон.

Сонирхуулахад, 2026 оны ДАШТ-ий тоглолтуудыг цэнгэлдэхэд ирж үзсэн хүний тоо таван саяд хүрээд байна. Өмнөх рекордыг АНУ-д 1994 онд болсон ДАШТ эзэмшдэг. Тухайн үед 4.6 сая хүн цэнгэлдэхийг зорьж, хөлбөмбөгийн тоглолтуудыг үзэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top