Бекхэм: Мбаппе агуу хөлбөмбөгчдийн нэг болно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

 

Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бекхэм “Пари Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппег агуу хөлбөмбөгчдийн нэг болно хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “Одоогоор намайг хамгийн их бишрүүлж байгаа хөлбөмбөгч бол Мбаппе. Килиан удаан хугацаанд томоохон оддын нэг байсаар байна. Тэрбээр ийм маягаар тоглосон хэвээр байвал агуу хөлбөмбөгчдийн нэг болж, удаан хугацаанд давамгайлах нь дамжиггүй” гэжээ.

2022 оны тавдугаар сард Мбаппе “ПСЖ” 2025 он хүртэл гэрээ байгуулсан билээ. Катар-2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 23 настай Мбаппе найман гоол оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгсөн амжилт үзүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top