Викториа Бекхэм шинэ хоолны дэглэмээс болж мөнгөн усаар хорджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Британийн алдарт дуучин, дизайнер Викториа Бекхэм мөнгөн усаар хорджээ.

The Sun” хэвлэлд мэдээлснээр, Бекхэм саяхан загас голдуу шинэ хоолны дэглэм баримтлах болсон байна. Хоолны цэсэд нь метил мөнгөн ус хорт нэгдэл агуулсан жад загас орсон нь хордох шалтгаан болсон гэж үзэж байна. Бие нь тавгүйрхсэн Викториа эмнэлэгт хандсан бөгөөд эмч нар түүний биед их хэмжээний хорт бодис буйг илрүүлсэн байна. Тиймээс түүнд элэг угаах эмчилгээ хийжээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, Викториагийн биеийн байдал сайжирчээ. Үүнээс хойш алдарт дуучин, дизайнер хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулж, жад загас болон туна буюу алтан жад загасны хэмжээг багасгаж, яргай загас түлхүү хэрэглэх болсон гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (31.155.245.35) 2020 оны 12 сарын 21

Yunii toloo ingej balairna ve od nertei hvvhnvvd

0  |  0
(202.9.40.32) 2020 оны 12 сарын 21

Анхнаасаа яах гэж далжигнасан юм бэ?

0  |  0
(66.181.190.105) 2020 оны 12 сарын 21

gichii yankan shibaal

0  |  0
Top