Охидын Т-ARA хамтлагийн гишүүн байсан А Рымд шүүхээс 6 сарын хорих, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Түүнд холбогдох залилангийн гэмт хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны өдөр Сувон дүүргийн Ансан шүүхэд болж өнгөрчээ. Энэ жил 31 нас хүрч буй А Рым нь 2023 оны 3-р сараас 5-р сарын хооронд танилууд болон шүтэн бишрэгчдээсээ ойролцоогоор 37 сая вон зээлжээ. Мөнгөө эргүүлэн өгнө гэж амласан ч хэлсэн хугацаандаа өгөөгүй тул хохирогчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд ханджээ.
Тэрээр өмнө нь хүүхдийн хүчирхийлэл болон бусдын нэр төрд халдсан хэргээр 8 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан билээ. Уг хэргийг эргэн сануулбал, тэрээр хүүхдүүддээ бие болоод сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж, хуучин нөхрөө хэл амаар доромжлон, нэр төрд нь халдсан утга бүхий яриа, бичвэр зэргийг олон нийтийн сүлжээнд байршуулж байжээ.
А Рым нь 2012 онд T-ARA хамтлагт орсон ч 2013 онд хамтлагаасаа гарсан. 2019 онд бизнесмэн эртэй гэрлэж хоёр хүүтэй болсон тэрээр 2023 онд гэрлэлтээ цуцлуулж, удалгүй өөр нэгэн эртэй гэрлэлтээ батлуулан тухайн оныхоо арваннэгдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Эх сурвалж түүнийг дөрөв дэх хүүхдээ тээж байгаа гэх мэдээлэл мөн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )