Жүжигчин Юү А Инд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч мягмар гарагт болж өнгөрчээ.
Анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял болон 2 сая вонын торгууль ноогдуулсан бөгөөд энэ удаагийн шүүх хуралдаан нотлох баримт хангалтгүйн улмаас дараагийн шүүх хурлыг энэ сарын 19-ны өдөр товложээ.
Юү А Ин анхан шатны шүүхээс ял сонссоноосоо хойш хоригдож буй. Энэ удаагийн шүүх хуралд үсээ хусуулсан байдалтай ирсэн тэрээр олон нийтэд тайлбар хийхээс татгалзсан байна.
Гэсэн ч түүний хуулийн багийнханы зүгээс 1 жилийн хорих ял хэтэрхий хүнд байгаа тухай онцлон "Юү А Ин тайвшруулах эмнээс хамааралтай болсон нь түүний бие махбод болон сэтгэл санааны гүн хямралаас үүдэлтэй. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнө манай үйлчлүүлэгч нойрны эмгэгийн улмаас сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал нь эрс сайжирсан" гэжээ.
Прокурорын зүгээс түүнд пропофолын байнгын хэрэглээтэй, өөр хүний нэрийг ашиглан 1100 гаруй нойрны эм авч, хууль зөрчсөн зэрэг хэрэгт ял тулгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene 2 iig uzeh hun bgyu bhoo,