Өмнөд Солонгосын жүжигчин Юү Сын Хугийн хуримын сэдэвтэй зургууд олон нийтийн сүлжээнд цацагдсан нь багагүй шуугиан дэгдээжээ.
Түүний шүтэн бишрэгчид жүжигчин залууг нууцаар хуримаа хийсэн байж болзошгүй гэх таамаг дэвшүүлж эхэлсэн ба энэ нь олон бүсгүйчүүдийн сэтгэлийг чилээжээ. Үнэн хэрэгтээ эдгээр зургууд нь DAY6 хамтлагийн видео клипний үеэр авсан зургууд болохыг эх сурвалж мэдээлсэн байна.
Уг випео клип нь 7 сарын өмнө цацагдсан бөгөөд яг л жинхэнэ хуримын зураг авалт мэт харагдсан нь ийнхүү шуугиан дэгдээсэн байна.
Тус улсад алдартан байна гэдэг нь хувийн амьдралаа хойш тавьж, шүтэн бишрэгчдэдээ их цаг зарцуулахыг шаардах нь элбэг. Тиймдээ ч үерхэл, хайр дурлал, гэрлэлт зэрэг нь карьерт нь нөлөөлдөг хэмээн үздэг бөгөөд алдартнууд хувийн амьдралаа нууцладаг нь энэхүү дуулиан дэгдэх гол шалтгаан болжээ.