Жүжигчин Мишель Трахтенберг өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд 39 насандаа таалал төгссөн. Нью-Йорк дахь байрнаасаа нас барсан байдалтай олдсон түүний үхлийн шалтгааныг тогтоожээ.
Талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг нас барсны дараа задлан шинжилгээ хийлгэхээс татгалзаж байсан ч эцэст нь задлан шинжилгээ хийлгэн үхлийн шалтгааныг нь тодорхой болгожээ. Түүнийг чихрийн шижингийн хүндрэлийн улмаас ийнхүү нас барсан болохыг Нью-Йорк хотын Эрүүл мэндийн ерөнхий газраас мэдээлсэн байна.
Талийгаач өнгөрсөн жил элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Нас барахаасаа долоо хоногийн өмнө найзуудтайгаа нэгэн Итали ресторанд хооллох үеэрээ биеийн байдал нь маш хүнд, шатаар алхаж ч чадахгүй байсан тухай нэгэн эх сурвалж мэдээлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд гадаад төрхөөсөө үүдэн шүүмжлүүлж байсан тэрээр "Та нар чинь он сараа мэдэхээ больчихсон юм уу. Одоо би 14-тэй жаахан охин биш, хэдийнэ 38 нас хүрчихсэн шүү дээ. Иймэрхүү сэтгэгдэл үлдээж байгаа чинь харамсалтай санагдаж байна. Би хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй. Би маш аз жаргалтай, эрүүл байх нь л чухал" гэжээ.
Тэрээр эрүүл мэндийнхээ талаар олон нийтэд хэзээ ч ярьдаггүй байсан. Гэсэн ч түүний найз Аманда Де Каденет "Тэр өөрийгөө үхэж ч болох нөхцөл байдалд байгаа гэдгээ маш сайн мэдэж байсан" хэмээн ярьсан байна.
Гурван настайгаасаа энтертайнмент ертөнцөд хөл тавьж, "Buffy the Vampire Slayer", “Ice Princess“, “Gossip Girl“, “Harriet the Spy“, “17 Again“ зэрэг кинонуудаараа олны танил болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )