2024 оны турш хамгийн "муу" нэртэй байсан 6 АЛДАРТАН

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

 

Өмнөд Солонгосын Joy News 24 сайтаас 2024 оны турш хамгийн муу нэртэй байсан алдартныг тодруулах санал хураалт явуулжээ. 

2024 оны хувьд K-Pop, K-Dramas, K-Movies, K-Food зэрэг олон салбар дэлхий даяар цэцэглэн хөгжиж, Солонгосын энтертайнмент дахь алтан үе болсон. Гэвч мөн энтертайнмент салбарт урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй үймээн самуун олноор гарчээ. Өдөр бүр алдартнууд болон тэдний удирдлагуудтай холбоотой дуулиан гарч, хэвлэл мэдээллийн хэрэгсүүдийн нүүрэнд заларч байв. 

Joy News 24 сайт 20 жилийнхээ ойг тохиолдуулан санал асуулга явуулж, дараах үйл явдал болно алдартнууд хамгийн өндөр санал авчээ. 

 

6. Juice Seyeon & Сын Ри 

 

 

Стриймэр Juice Seyeon болон BIG BANG хамтлагийн гишүүн асан Сын Ри нар уг жагсаалтын 6-д бичигджээ. Juice Seyeon-ий хувьд HYBE-ийн дарга Бан Ши Хёгтой хамтдаа яваа харагдсан нь багагүй дуулиан дэгдээсэн бөгөөд өөрөөсөө насаар ах, хөгшин эртэй ийн яваа нь шүүмжлэл дагуулсан байна.

Сын Ригийн хувьд шоронгоос гарч ирмэгцээ өмнөх амьдралын хэв маягаа давтан, шөнийн цэнгээний газруудад зугаацаж яваа нь олны эгдүүцлийг хүргэжээ. 

 

5. Жон Жүн Ён & Юү А Ин 

 

 

Дуучин Жон Жүн Ён 5 жилийн хорих ял авсныхаа дараа энэ оны гуравдугаар сард суллагдсан. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон тэрээр өнгөрөгч наймдугаар сард Францад Солонгос хоолны ресторон нээхээр ажиллаж буй нь шүүмжлэл дагуулсан байна. 

Жүжигчин Юү А Иний хувьд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй. Шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд  давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 19-нд зохион байгуулагдах ажээ. 

 

4. Кан Кён Жүн 

 

 

Жүжигчин Кан Кён Жүн өнгөрөгч нэгдүгээр сард эхнэрээ хуурсан гэх дуулианд нэр холбогдсон. Тэрээр үүнийгээ өнгөрөгч долоодугаар сард хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний эхнэр Жан Ши Ён нөхрөө уучилж байгаагаа илэрхийлэн, гэр бүлээ бүтэн авч үлдэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа гэжээ. 

 

3. Мин Хе Жин 

 

 

ADOR энтертайнментийн гүйцэтгэх захирал Мин Хе Жин толгой компанийнхаа удирдлагууд хийгээд уран бүтээлчидтэй асуудал үүсгэсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Түүнийг энтертайнментийнх нь захирлаар дахин томилсон нь олны эгдүүцлийг хүргэжээ. 

 

2. Бан Ши Хёг 

 

 

HYBE энтертайнментийн захирал Бан Ши Хёгийн компанитай холбоотой баримт бичгүүд нь олон нийтэд ил болсноор энэ оны хамгийн гутамшигт нэгэн болоход нөлөөлсөн байна. 

 

1. Ким Ху Жүн 

 

 

Энэ оны хамгийн нэртэй алдартнаар дуучин Ким Ху Жүн тодорчээ. Тэрээр согтуугаар машин жолоодсон ба өөрийнхөө менежерийг машин жолоодож явсан хэмээн мэдүүлсэн нь шүүмжлэл дагуулсан. 

Өнгөрөгч есдүгээр сард прокурорууд түүнд 3.6 жилийн хорих ял оноохыг шаардсан бөгөөд Ким Ху Жүн уучлалт хүсэн, тухайн өдөр согтуугаар машин жолоодох сонголт хийсэндээ харамсаж байна гэжээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top