Шон Дидди Комбс 55 насныхаа төрсөн өдрийг шоронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Түүний төрсөн өдөр орон нутгийн цагаар энэ даваа гарагт тохиох аж.
Шоронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй түүний анхны төрсөн өдөр нь үр тариа болон жимс жимсгэнэ, зүсэм бялуу зэргийг багтаасан өглөөний цайгаар эхлэх тухай The Post мэдээлжээ. Харин түүний үдийн хоол маринара соустай гоймон, бөөрөнхий мах, шинэ ногооны салат багтсан бол оройн хоолонд нь тахианы мах эсвэл хар шош, дүфүтэй шарсан будаа зэрэг байх аж.
Жил бүр сүр дуулиантай төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг тэрээр энэ удаад дэлхий дээрх там хэмээн нэрлэгддэг хамгийн хүнд нөхцөл байдал бүхий шоронд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрөгч есдүгээр сард баривчлагдсан Шон Диддигийн "Freak Off" үдэшлэг түүнийг яллах гол хүчин зүйл болоод буй бөгөөд үдэшлэг дээр болдог хууль бус үйлдлүүд нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
УУЛ НЬ БУРУУГҮЙ ХҮН БАЙГАА ЮМ
00
ANUSDI80955877
Их ддарвалзаж амьдарсан хүн. Цаг нь болжээ. Энэнтэй хамсаатан өчнөөн хүн байдаг гэж бодохоор аймшигтай юм