Жүжигчин Кристен Стюарт сүйт бүсгүй болох зохиолч Дилан Мейертэй орон нутгийн цагаар энэ сарын 20-ны өдөр Лос Анжелес хотноо гэрлэжээ.
Энэ жил 35 нас хүрч буй Стюарт болон 37 настай Дилан Мейер нарыг ийнхүү хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болсон бөгөөд хосууд 2019 онд "American Ultra" киноны зураг авалтын үеэр танилцаж, 2021 онд сүй тавьсан байна.
Найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсныхаа дараа Кристен Стюарт "Би түүнд гэрлэх санал тавихыг хүссэн. Тиймээс би хүсэж буй зүйлээ маш тодорхой илэрхийлсэн гэж бодож байна. Тэр үүнийг хүлээн авсан. Энэ нь үнэхээр хөөрхөн санагдсан. Тэр үнэхээр сайнаар хүлээн авч, эцэст нь бид сүй тавьсан" хэмээж байжээ.
Хосууд нүсэр хурим хийхээс татгалзан гэр бүл, найз нөхдийн хүрээнд даруухан хуримын ёслол хийж, энгийн хэрнээ дэгжин хослолоор гоёжээ.
Кристен Стюартын хувьд 2017 онд ижил хүйстэн гэдгээ зарласан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
Ямар ичдэггүй юм бэ тээ?