Килиан Мбаппе Реал Мадрид клубтэй таван жилийн гэрээ байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

“Реал Мадрид” клуб Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппетай таван жилийн гэрээ байгуулснаа албан ёсоор зарлажээ. Мбаппегийн ПСЖ клубтэй байгуулсан гэрээ тавдугаар сарын 30-нд дуусгавар болсон юм.

Гэрээнд зааснаар 25 настай Мбаппе сард 15 сая еврогийн цалин авах бөгөөд таван жилийн хугацаанд түүнд нэмж 150 сая еврогийн бонус олгох аж. Мөн өөрийнхөө имижийн эрхээс олох орлогын тал хувийг авахаар болжээ. Алдарт хөлбөмбөгч энэ тухай ярихдаа “Мөрөөдөл минь биелсэнд маш их баяртай байна. Би мөрөөдлийнхөө клубт тоглох болсондоо сэтгэл хангалуун байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top