Ц.Анандбазар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг ДАРАМТАЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
48 минутын өмнө

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр материалаа өгчээ. Үүнтэй холбогдуулан Ц.Анандбазар түүнийг дарамталсан талаар С.Цэнгүүн олон нийтэд мэдээлсэн байна.

Энэ талаар тэрээр "Энэ хүн намайг гүтгэлээ, чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү гэж дарамталж байна. Энэ хүн яг хэн юм бэ? Энэ хүнд бид нар дарамтлуулаад байж байх уу? Ийм байдлаар улстөр хийгдээсээ одоо ич. 

Би надтай холбоотой хувийн зүйлээр тайлбар өгөхийг хүсдэггүй. Би эмэгтэй хүн, залуу хүн. Гэр бүл зохиогоогүй байхдаа улс төрд орсон учраас хүн бүртэй нэр холбож,  гүтгэж доромжилдог. Тэр болгоныг хөөгөөд явж чадахгүй болохоор хэлдэггүй байсан. Өнөөдөр арай дэндээд байна, одоо болиоч. Би АН-ын гишүүн болж сонгогдсноосоо хойш чуулган бүр дээр дуу хоолойгоо илэрхийлж байгаа. 

Тэгтэл бодлого ярьж чадахгүй болохоороо өөдөөс ийм, тийм гээд яриад эхэлдэг. Үүнийгээ одоо боль.

Уйлахаас өөр аргагүй байдал руу намайг шахаж байна. Ах нар нь гайгүй гэсэн залуу бүрээ намнадгаас болж залуус АН-аас үргэж байна.

Туулын хурдны зам, хагас коксон түлшийг ярьсны төлөө намайг улсын төсвөөр 40 удаа гадагш аялсан гэж заваарсан" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(202.126.89.54) 36 минутын өмнө

Энэ охид бузарладаг балай юмыг шоронд нь хийгээч

0  |  0
Top