Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөгт хүргэх эсэхийг ХЭЛЭЛЦЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
51 минутын өмнө

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөгт хүргэх эсэхийг ирэх Даваа гарагт шийднэ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг Ирэх даваа гарагт гаргахаар болсон байна.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй заавал уялдах ёстойг онцолж, тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 792 мянган төгрөгөөс 20 орчим хувиар нэмэгдүүлж, 950 мянган төгрөгт хүргэх урьдчилсан тооцоо хийж байгааг өмнө нь мэдээлж байв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top