“Алсын газраас тоос татуулан ирээд
Алтан улиасыг чинь хуга мөргөнө дөө”
“Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээс...
Н.Учрал одоо яг доголон шаазгай шиг байгаа. Намын даргын хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч. Алтан улиасыг нь хуга мөргөх “30” бүлгийнхэн одоо хамаарал бүхий сургуульд улсын төсөв хуваарилсан гэдгийг гэрэл цохиулж, сайдын суудал горьдож байгаа. Тэд зургаа биш юм аа гэхэд зүгээргүй олон сайдыг мөрөөсөж байгаа. Н.Учралд одоо ачит тэмээ хэрэгтэй. Арга зааж өгөхгүй бол араасаа түлхүүлээд унах нь.
Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ц.Баасанжаргал нар өнөөдөр “Их Засаг кингс” сургуулийн асуудлаар дахин дуугарч, хариуцлага тооцуулах тухай ярьж эхэллээ. Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг кингс” хувийн төрөлжсөн ахлах суургууль нь тоног төхөөрөмжийн зардал нэрийдлээр 3.5 тэрбум төгрөгийг тусгасан гэдгийг чухамдаа тэд л анх “шүгэлдэж” олны анхаарлыг татсан. Одоо энэ асуудал үнэн байсан гэдгийг анх үлээсэн Ц.Баасанжаргал өөрийнхөө фейсбүүк хаягаар “вайбер” чатаа дэлгэн байж олон нийтэд харууллаа. Ердөө удалгүй О.Номинчимэг нь Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд байнгын хороогоор хэлэлцүүлэхээр зарлав.
Н.Учрал одоо яг доголон шаазгай шиг байгаа. Намын даргын хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч. Гагцхүү үнэг нь харин "30"-ын бүлэг юм даа. Тэд долоон өндөгөө байя аа гэхэд нэг бус сайдын суудал горьдож байгаа. Горьдож байгаа учраас л Боловсролын сайд руу ноцоод байгаа юм...
Шүгэл, зарлал олон байж болох ч эндээс нэг л зүйл уншигдаж байна. Энэ долоо хоногийн эхээр “30”-ийн бүлгийн Ерөнхий сайдтай учраа олсон гэх ч тодорхой тохироонд хүрээгүй юм байна. Хүрээгүйгээр барахгүй “30”-ын бүлгээс тодорхой гишүүдийг сайд болгох дээр тохиролцож чадаагүй юм байна. Ялангуяан О.Номинчимэг гишүүн “...Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх мориалийн доротйол, ялзралын нэг л дүр. МАНай ах нар “Амка бүдэрчхээд бантчихлаа” гэж арын өрөөндөө мар мар хийн ярих мөртөө энэ шударга бусыг нэг ч хуруугаа хөдөлгөхгүй өөгшүүлэн суугаа нь Амкагаасаа илүү өрөвдөлтэй, дорой юм даа” гэж цахим хуудастаа нийтэлжээ. Ер нь бол “30”-ын бүлгийн тохироо бүрдэхгүй болохоор жагсаалтын хэдээ урдаа бариад ард нь тоглож байгаагийн ил жишээ. Ардын намынхан 2025 онд Д.Амарбаясгаланг тонгорч унагаахад яг л ийм дүр зураг ажиглагдаж байна. Хууль зөрчсөн тэр хуралд нь шүгэл үлээсэн дээрх хоёр гишүүн, ер нь “30”-ын бүлгийн гишүүд сууж байгаа харагдсан. Тэгэхээр жанжин туг нь угтаа Д.Амарбаясгалан зүгээс хийсээд байгааг энэ яриа бэлхнээ харуулна.
МАН-ын драматург уншигдахад ч амархан боллоо. Доголон шаазгай одоо нэг өндгөө авч үлдэх хэрэгтэй. Тиймийн тулд арга ухаант тэмээ нь харин хэн байх бол...
Г.Тэмүүлэнгийн томилгооны хурлын дараа Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Л.Энх-Амгалан сайдад хариуцлага тооцох ёстой. Өөрөө хариуцлага алдчихаад яагаад Ерөнхий сайдынхаа эсрэг турхирах үйл ажиллагаа хийгээд яваа юм бэ” гэж байв даа. Тэрээр өнөөдөр ч чуулганы нэгдсэн хуралдааны өмнө "Л.Энх-Амгалан уучлал гуйхгүй бол огцруулах асуудлыг Ерөнхий сайдад дахин тавина" гэсэн юм. "Дахин" шүү. Тэгэхээр тохироо бүрдээгүй. Бүрдээгүй болохоор тонгорох гээд яваад байгааг харж болно. Намын дарга бөгөөд гүйцэтгэх засгийн тэргүүн рүү бус “30”-ын бүлэг нэг бус нэжгээд сайдын суудал горьдож, горилж байгааг тааж харж болохоор байгаа биз. Ер нь ч тэгээд МАН-ын драматург уншигдахад амархан болж. “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэр шиг л уншигдаад байгаа юм. Доголон шаазгайн долоон өндгийг айлгасаар байгаад үнэг подхийнэ. Ганцхан өндөгтэйгөө үлдсэн доголон шаазгайд тэмээ нь тусална. Тэмээ арга зааж, үг хэлж өгнө. Тэмээний хэлсэн “Алтан улиас хуга мөргөх эвэр, алсын газраас тоос татуулах туурай чинь аль вэ” гэдэг. Үнэгний заль бүтэлгүйтэж, зохих шийтгэлээ амсан үлгэр төгсөнө. Гэхдээ Ардын намд нэг парадокс байна. Үнэг болсон гуч нь ч байдаг юм байж. Тэмээ нь харин хэн байж Доголон шаазгайг аврах юм бол доо...

Сэтгэгдэл ( 0 )