Засгийн газраас өргөн бариад буй 2027 оны төсвийн төсөлд хөдөө аж ахуйн салбарт 649 тэрбум төгрөг хуваарилхаар төлөвлөжээ. Үүний 501.6 тэрбум нь зөвхөн урсгал зардал байх аж. Ирэх онд “Атар-4”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татааст нийт 258.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ. Үүнээс гадна газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нийт 54.7 тэрбум төгрөг тусгасан байна. Урсгал зардлын дүнг 2026 оны тодотгоогүй төсөвтэй харьцуулбал 19 хувиар буурсан үзүүлэлт юм.
Парламент ирэх долоо хоногт хөдөө аж ахуйн салбарын татаас, дэмжлэгийн зарцуулалтад хяналт тавих сонсгол зохион байгуулна. Одоо байгаа мэдээллийг харвал 2015-2025 оны хооронд нийт 1.3 их наяд төгрөгийн татаасыг хөдөөн аж ахуйн салбарт олгосон гэх тооцоо бий.

Сэтгэгдэл ( 0 )