(32).jpg)
БНХАУ-ын тал Ганцмод боомтын системийн шинэчлэл, засварын ажил ирэх XII сард дуусах тухай Өмнөговь аймаг дахь хилийн боомтын захиргаанаас мэдээллээ. Хятадын тал Ганцмод боомтод наймдугаар сараас эхлэн хил нэвтрэхэд жолооч нарыг автомашин дотроос нүүрээ таниулах шинэ систем нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Үүнээс үүдэн баяжмалын экспортын татан авалт саатаж, хил нэвтрэлт удаашраад байгаа юм.
Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр ердийн үед хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсан бол дөрвөн цуваагаар хязгаарлаж байгаа аж. Энэ нь экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм.
Ердийн үед хоногт жолоочтой болон автомат 1300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн дөрөв хоногийн байдлаар хоногт дөнгөж 600 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )