Жил бүрийн хавар Монголчуудын синдром хөдөлж, гудамжинд гарч Сүхбаатарын талбайд ээлжилж суусаар бараг хориод жил болж байна. Хаврын хавсаргатай зэрэгцэн зэвхий даасан “босогчдын” царайнд монголчууд хэдийн дасал болсон. 90-ээд оны Сүхбаатарын талбай одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын баатар Ц.Бат-Үүл нарын ардчилагчдынх байсан бол энэ зууны эхний арван жил Ж.Батзандан, О.Магнай нарын Иргэний хөдөлгөөнийх байв. Ийнхүү танил болсон “партизан” дүр зураг энэ жил их томорч үргэлжлэх нь. Энэ удаад дотроосоо шидсэн бус дээрээс унасан чулуу экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Сүхбаатарын талбайд эзэн сууж тэмцлийн хатуу хэлбэрийг сонгохоо ярьж эхэллээ. Өнөөг хүртэл тэмцэгчдийг тарааж л улс төр хийж явсан түүнийг ийн дүрээ өөрчилж Сүхбаатарын талбайд хөвөнтэй дээлтэй өлсөж суувал гайхаад байх хэрэггүй. Эр хүн долоо дордож найм сэхнэ гэдэг энэ л байх даа.
“Монголын нэг өдөр” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )