Шилдэг онигоо: Цэцэрлэгт хүрээлэнд хоёр баримал байх

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 26

Нэг нь эмэгтэйн нөгөө нь эрэгтэйн баримал. Дурлалын бурхан нэг удаа тэдэн дээр ирэн хэлсэн нь:

-Та хоёр энд хорин жил бие биенээ харан зогслоо. Би та хоёрыг 15 минут амьтай болгоё. Юу дуртайгаа хий.

Амь орсон хоёр баримал ойролцоох мод руу гүйгээд орчихов. Тэндээс аахилах амьсгаадах, инээх, хашгирах, модны мөчир хугарч навч унах чимээ сонсогдож байв,

Төдөлгүй тэр хоёр эргээд ирэв. Бурхан:

-Та хоёрт дахиад 5 минут байна ш дээ.

Тэр хоёр дахиад мод руу гүйн оров. Бурхан сэмхэн чагнавал:

-Одоо чи наад тагтаануудаа барьж бай, би толгой дээр нь шээе, гэх нь сонсогдлоо.

-----------------------------------------------------

 

Эхнэр:

-Чи надад Мартын бэлэг авсан уу?

-Авсаан.

-Надад таалагдах болов уу?

-Таалагдахгүй бол би авчихна аа, миний загасны уурга муудчихаад байгаа юм.

-------------------------------------------------------

 

Автобусанд нэгэн санваартан эмэгтэй бяцхан хүүтэй юм ярина…

Санваартанг буухад хүүгийн ээж:

-Миний хүүг тоож юм ярьсанд баярлалаа. Миний хүү таныг гомдоосон үг хэлээгүй биз?

-Зүгээр зүгээр, харин хүүдээ намайг пингвин биш гэдгийг сайн ойлгуулаарай.

---------------------------

 

Нэгэн замын цагдаа дүрэм зөрчсөн эмэгтэй жолоочийг зогсоов. Тэгтэл бага ангийнх нь багш Марьванна байх нь тэр. Цагдаа:

-Сайн байна уу, багш аа, би таны шавь Коля Самохин байна, та энэ цаасан дээр “-Би дахиад хэзээ ч дүрэм зөрчихгүй” гээд 100 удаа бичээдэх!!!

----------------------------

 

Сурвалжлагч, галзуугийн эмнэлгийн эмчээс асууна:

-Өвчтөнгөө ямар шалгуураар эмнэлгээс гаргадаг вэ?

-Жишээлбэл, та ванна дүүрэн усыг суллахын тулд хоолны халбага пивоны грушик хоёрын алинаар нь хутгаж асгавал хурдан бэ, гэх мэт.

-Мэдээх грушкээр биз дээ?

-Үгүй ээ, алинаар нь ч хутгахгүй, зүгээр л бөглөөг нь авчихвал өөрөө урсчихдаг юм.

----------------------------

 

Эр, бааранд. 60 орчим насны нэгэн аятайхан эмэгтэйтэй танилцав… Эмэгтэй:

-Та манайд очиж ээж охин хоёртой зэрэг секс хийхгүй юм уу?

Эр зөвшөөрөн гэрт нь ирэв. Эмэгтэй гэртээ оронгуутаа хашгирна:

-Ээж ээ, та унтаагүй биз?

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top