Дуучин С.Жавхлангийн шинэ нээлт

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 26

Ороо бусгаа орчлонгийн олонд аашинд самуурсан зарим хүмүүсийн ухаан санаа өдөр өдрөөр дордож байна. Гайгүй сайхан дуучин гарч ирлээ дээ гэж ард түмэн итгэж хүлээсэн ч будаа болов оо, хөөрхий. Жавхлангийн ярьж, сэтгэж байгаа зүйл нь бүр завхарч гүйцлээ. Ярихгүй юм ч гэж алга, загнахгүй хүн ч гэж байхгүй боллоо. Жавхлан саяхан хорт хавдрын талаар ингэж дүрэмдэж гэнэ. “Хавдар гэж өвчин байна аа даа, тайлбарлаад хэлэхэд хавдвар гэдэг нь хав дарах гэсэн утгатай. Өөрийнхөөрөө байж чадахгүй, үргэлж л бусдыг ажиглаад, тархин дотроо багцлагдсан, бөглөрсөн бодлоо хав дарж байдаг. Тэр нь дотогшоо таван цулдаа нөлөөлж хавдар болж байгаа хэрэг. Тэгээд л хавдартай хүмүүс олширч байгаа шүү дээ” гэсэн байх юм. Ямар хүний санаанд ийм бодол төрдөг байна аа. Жавхлангийнхаар бол “Самбуу” гэдэг халзан хүний нэр, толгой хоёрыг “Энэ нөхрийн нэрийн эхний хэсэг нь сам боловч ардаа буутай байгаа учраас сам нь буу болоод дарь авалцаж үс нь халзан болсон байна”  гэж холбож тайлбарлах нь л дээ. Утгагүй биш байна гэж үү.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top