Дизайнер Н.Соёлмаа дээдсүүдийн эхнэрүүдийг гоочилдог

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28


Загварын ертөнцөд өөрийн хүссэнээрээ ноёрхож  “торго уйлуулдаг”  дизайнер Н.Соёлмааг  хамгийн “билэг танхай”, дэндүү өөрийнхөөрөө эрс шулуухан хатагтай гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  Өдгөө 50 нас хол давсан ч гал цогтой гунхалздаг дизайнер бүсгүй маань нэгэн үе 25-р суваг телевизийн “Амьдралаа гэж” ток шоунд оролцож  өөрийнхөө бодлыг эрс шулуухан хэлж олон ч хүнийг хатуу үгээр сургамжилсан тэрээр залуу амрагийн хайранд бөмбөрч явсан удаатай. Топ модель Э.Одгэрэлийг тайзнаас нь буулгах дөхтөл нь  уйлуулж  хатуу үг хэлж байсан Н.Соёлмаад нууж хаах сэдэв гэж үгүй. Тиймдээ ч ”гажигтай, солиотой” гэгдэж амьтны ад болсон ч түүний ертөнц рүү хэн ч давшлахын аргагүй эрч хүчтэй эмэгтэй. Ясны дизайнер гэсэндээ аль ч давхаргын хэнийг ч зоригтой шүүмжилдэг тэрээр төрийн түшээдийн эхнэрүүд, эрхэмсэг хатагтай нарыг гоо сайхан бие галбиртаа анхаардаггүй, хэнээс ч зөвлөгөө авдаггүй хэмээн ярьж, шүүмжилж байсан удаатай. Нээрэн ч түүний хэлдгээр гадаад дотоодод айлчилж монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болдог төрийн өндөрлөгүүдийн гэргий нар Н.Соёлмаагаас биш юм гэхэд хэн нэг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авмаар санагддагийг нуух юун.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top