“Даяар Монгол” хөдөлгөөнийхөн албан ёсны үнэмлэхтэй болсноо мэдэгдлээ. Учир нь тэдний нэрийг барьж гадаад иргэдийг дээрэмддэг, танхайрдаг хүмүүс олон болжээ. Монгол үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн үздэг “Даяар Монгол”-ынхон энэ удаад охид бүсгүйчүүдээ хамгаалалтандаа авахаар шийджээ. Сүүлийн таван жил хүний наймаа, хүчингийн хэрэг эрс нэмэгдсэн, цагдаагийн байгууллагын гаргасан судалгаа баримтыг бодит амьдралаас хамаагүй бага гэж тэд үзэж байгаа юм байна. Хүний наймаа эрхэлдэг хүмүүс нь нууц сүлжээгээр далд үйл ажиллагаа явуулдаг учраас цагдаагийнхан тэр бүр илрүүлж чадахгүй байгаа. Охид эмэгтэйчүүд ч айж хэн нэгний дарамтад орох, эсвэл уг хэрэгт цагдаа, хуулийнхан өөрсдөө холбоотой гэсэн яриа их байдгаас хуулийн байгууллагад ханддаггүй тул дээрх хөдөлгөөнийхөн хүний наймаа, хүчингийн хэрэгт өртсөн охидуудын талаар судалгаа, тандалт хийж манайд яг хэдэн охид энэ төрлийн хэргийн золиос болж байгааг нарийн гаргаж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх юм байна.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )