Т.Ариунаа лектор болно гэнээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28


Сүүлийн үед гавъяат С.Жавхлан “Хөх нуруут” хэмээх улс төр, шоу бизнес хослуулсан төвөө байгуулан Монголоороо байхын сайхныг сурталчлан бяцхан лекторын буурь сууж байгаа билээ.  Тэгвэл түүнийг дуурайсан уу яасан, Т.Ариунаа  дуулаачийн урлагийнхаа хажуугаар   лектор болох гэж ёстой шар махтайгаа хатаж явна гэнэ.  Эхний удаад тэр “Аз жаргалтай гэр бүл” гэсэн сэдвээр ам мэдэн хашгирах юм байна. Түүний энэхүү лекцийн сэдвийг "сүнс сүүдэр, Мөнх хөх тэнгэрийн тухай  "онол” дэвшүүлэн эрдэмтдийг шаналгаж яваа доктор З.Бат-Отгон хэлж өгчээ. Хэрвээ Элбэгээд шавь орсон бол Т.Ариунаа маань “Авлига” гэсэн том лекцээ унших байсан болов уу. Гэхдээ түүнд энэ сэдэв хараахан зохихгүй байж магадгүй. Яагаад гэхээр түүний нөхөр Буяндорж Дархан-Уул аймагт байсан архины үйлдвэрийнхээ булхайн хэргийг далдлахын тулд цагдаа нарт авлига өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн  Хүүхдийн элч дуучинг маань  хөөрхөн сандаргаад байгаа. Энэ талаархи сэжиглэл одоо ч бүрэн замхраагүй тул мань хүн ийм сэдвээс зайгаа авахыг хичээх биз. Харин цаашдаа С.Жавхлантай дөрөө харшуулвал  Ц.Элбэгдоржоос дутахааргүй  "Хөх нуруут”-гэдэг лекторын шинэ  имижтэй болно  гэж фэнүүд нь сэм шивнэлдэж байна.

О.Баяр Zindaa.mn             

            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top