“Шударга иргэдийн төлөөлөл” ТББ, “Амлалт” ТББ, “Эрүүл нийгэм” ТББ, “Шударга ёс” ТББ, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-уудаас хамтран Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархалын бичиг хүргүүлжээ. Тэрхүү талархалын үгсийг бүрэхн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэнээс хойш шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэхэд эрс өөрчлөлт гарч байна.
“Шударга байцгаая” бүх нийтийг уриалан дуудаж, нийгэм-эдийн засгийн хөгжил, шударга ёс, иргэдийн эрх тэгш байдал, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хаан боогдуулагч, авлигын хана хэрэм нурж эхэллээ. Монгол улс авлигын индексээр 180 орноос 124 дүгээрт бичигдэж, дэлхийн дахинд манай эх орон муухай харагдаж байсныг өөрчлөх замдаа гарлаа.
Ерөнхийлөгч асан “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаярыг албан тушаалаан ашиглан, өмч хөрөнгө шамшигдуулсан гэмт үйлдэлд буруутган шалгахаар цагдан хорьсон нь хууль, шүүхийн системд шинэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх, өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, төрийн албыг цэх шударга болгох үүд хаалга нээгдлээ гэсэн урам зориг, олон түмэнд итгэл найдвар төрж байна.
Та эхлүүлсэн тэмцлээ цаашид үргэлжлүүлж, авлига, хээл хахуулийн бугшсан хана хэрмийг нураах үйлсэд их гавъяа байгуулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таны Шударга ёсны төлөөх үйл ажиллагааг өндрөөр үнэлэн“Шударга ёсны төлөө” талархлыг батлан олгов.
“Шударга иргэдийн төлөөлөл” ТББ
“Амлалт” ТББ
“Эрүүл нийгэм” ТББ
“Шударга ёс” ТББ
“Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ
Сэтгэгдэл ( 0 )