Цэцийн шийдвэрийг хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


Өнөөдөр УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хууль үндсэн хуульд  харшилсан тул өөрчил гэсэн цэцийн шийдвэрийг хүлээж авах талаар хуралдлаа. Хуралдаанд АН-ынхан тэр чигээрээ, МАН-ын зарим гишүүд гулсах заалтыг өөрчлөхгүй гэдэг дээр санал нэгдсэн тул гулсах, шилжих заалтыг өөрчлөхгүй гэж тогтлоо.

Одоо энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц тун удахгүй их суудлын хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд тэндээс гарсан шийдвэр эцсийнх байх юм. Хэрвээ цэц сонгуулийн хууль нь үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргах аваас сонгуулийн тухай хууль хүчингүй болж, ирэх сонгуулийг хуучин сонгуулийн хуулиар зохион явуулах болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top