Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Монгол Улсаас Тунисын Бүгд Найрамдах Улсад хавсран суух Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Ерөнхийлөгч Мохамед Монсеф Марзукид итгэмжлэх жуух бичгээ 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад Монгол, Тунисын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, хоёр талын харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.Тунис Улсын Ерөнхийлөгч Мохамед Марзуки Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Тунис Улсад таатай үед нь хүлээн авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.Мөн Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхүүд, Тунисын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал болон Ёслолын газрын захиралтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top