Ерөнхийлөгч Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торда Аббот Уоттыг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон орон гэдгийг дурдаад ирэх 2013 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ хэмээн хэллээ. Мөн монголчууд  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай тогтоосон харилцаа холбоогоо машид үнэлдэг гээд хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо.

Хатагтай Торда Аббот Уотт бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суусан эмэгтэй Элчин сайд нарын нэг төдийгүй манай оронд энэ албыг  хоёр удаа хашсан хүн юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top