Р.Амаржаргал, Л.Гүндалай гишүүн хөдөө ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11


Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн.  Чуулганы ирц 90,7 хувв буюу 69 гишүүнтэй  байна.  Өөрөөр хэлбэл УИХ-аас томилолт олгогдон гадаадад ажиллаж байгаа гурав, орон нутагт ажиллаж байгаа хоёр, өвчтэй хоёр гишүүн байна.  

УИХ-аас  томилолт олгогдон С.Баярцогт, Р.Буд, Ө.Энхтүвшин нар өнөөдрийг дуустал Унгар улсад ажиллаж байгаа юм.  Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ховд аймагт,  Л.Гүндалай  Хөвсгөл аймагт ажиллаж байгаа гэнэ.  С.Баяр, Д.Очирбат нарын бие  чилээрхэж чөлөө авсан байна.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top