Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг сэргээн ажиллуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулахаар боллоо. Институтийн дүрмийг баталсны зэрэгцээ бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгав. Мөн хуралдаанаас төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг сайд Ё.Отгонбаярт үүрэг болгов. Мөн ажлын чиг үүргийн тусгай онцлог, ялгаа, нэмэлт ачаалалтай уялдуулан дээрх сургуулиудад ажиллагсдад үндсэн цалингийн нэмэгдэл олгох тухай ч хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top