УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд Ховд аймгийн 16-р тойргоос бие даан нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаагийн мөрийн хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Ховд айл-Хөдөөгийн хөгжил

-“Ховд айл” стандартыг гарган загвар аж ахуй хот айлуудыг бий болгон сурталчилж шинэ мянганы малчин айл өрхийн хөгжлийг тодорхойлно.

-Сумдыг дэмжих хөгжлийн сан байгуулж, урт хугацаанд хэрэгжих хөнгөлттэй зээлийн шугамыг нээж, бүс нутгийн брэндийг бий болгох жижиг дунд үйлдвэрлэлийг тууштай дэмжин ажиллана.

-Сумдад үйлдвэрлэл, худалдаа, нийтийн ахуйн үйлчилгээний төвүүдийг иргэдийн оролцоотойгоор нээн ажиллуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.

-Малаас гарч буй түүхий эдийг хагас боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бий болгож, Оросын Холбооны Улс, БНХАУ улс руу экспортлох гарцыг нээн ажиллуулна.

-БНХАУ-ын Шиньжиан Уйгар, ОХУ-ын Новосибирск мужуудтай хамтын ажиллагааг өргөтгөн нутгийн хөрс цаг уурын нөхцөлд тохирох шинэ сортын үр суулгацыг экспортлох ажлыг төрийн оролцоог ашиглан хэрэгжүүлж, жимс жимсгэний аж ахуйг нутгийн онцлогт тохируулан тариалах нөхцлөөр хангах, өндөр хөгжилтэй орнуудад өрсөлдөх чадвартай экологийн цэвэр брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн экспортлох боломжийг бий болгоно.

-Томоохон усны сан бүхий байгалийн тогтоцын дагуудах газар тариалангийн хуучин уламжлалыг сэргээж, тариалангийн талбайн услалтын системийг шинээр байгуулж, тариалан эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлж, зээлийн шугамаар тоног төхөөрөмж, үр суулгацыг нийлүүлэх, газар тариаланг хөгжүүлэх гурил, тэжээл, хадлан бэлтгэлийн сумд дундын аж ахуй нэгжүүдийг бий болгох ажлыг зохион байгуулна.

-Өндөр уулын сумдад ус тогтоох, хөв, цөөрөм байгуулан газрын гадаргын усыг ашиглан малчид тариаланчдын усны хангамжийг сайжруулна.Хадлангийн механикжсан бригадыг байгуулж, өвс хадланг хүрэлцээтэй хэмжээгээр бэлтгэх нөхцөл бололцоог бий болгоно.

-Ховд аймагт иргэдийн оролцоонд тулгаарлан мал бэлтгэх болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, аймгийн төв, сумдад 50 тонны багтаамжтай зоорь барьж байгуулах ажлыг зохион байгуулж, Ховд аймаг төдийгүй баруун бусийн төв суурийн газрын иргэдийг эрүүл аюулгүй орчинд үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн чанартай мах, махан бүтээгдэхүүнээр хангах, БНХАУ, ОХУ-д экспортлох ажлыг шинэ шатанд гарган хэрэгжүүлнэ.

-Сум суурин газрыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах нэгдсэн системийг бий болгоно.

-Малчид, өрхийн аж ахуйг шатахуун бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй хямд машин, техникээр хангах ажлыг хэрэгжүүлнэ.

-Багын төвүүдийг эрчим хүчинд холбож, зарим бололцоотой малчидын суурь хот айлыг цахилгаанд холбож, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор цахилгааныг шөнийн цагаар үнэгүй болгоно.

-Сумдад орчин үеийн стандартад нийцүүлэн багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын иж бүрэн талбайг ашиглалтанд оруулна.

-Зарим сумдыг хатуу хучилттай болон сайжруулсан авто замд холбох, сумдын төвийг зочид буудал үйлчилгээтэй болгох ажлыг хийж дуусгана.

-Аймгийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны бүх байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох үүднээс мэдээллийн системийн ололт амжилтийн тусламжтайгаар иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, өндөр хөгжилтэй орнуудын жишиг стандартад хүрсэн шударга, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

-Аймгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн санал санаачлага, оролцоог нэмэгдүүлж санал асуулгын нэгдсэн сүлжээг бий болгон ард түмэнтэйгээ хамтран шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

-Багийн төвүүдийг шинэчилж, шаардлагатай багийн төвүүдийг нүүдлийн хэлбэрт шилжүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна.

-Шинэ сумын төвийн-Шинэ тосгон хөтөлбөрийг хэрэгжүүлж инженерийн дэд бүтцийг бий болгож, цахилгаан, дулааны эх үүсвэрүүдээс хангагдах боломжийг бий болгоно.

-Сумдын төвийг олон сувгийн орчин үеийн кабелийн телевиз, өндөр хурдны интернэтэд холбон цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, аймаг, нийслэлийн төв номын сангуудтай нэгдсэн сүлжээнд холбоно.

-Сумдад үүрэн холбооны үйлчилгээг өргөтгөж, зарим алслагдсан багуудад хамрах хүрээг нэмэгдүүлэн малчид, тариаланчдыг гар утасны найдвартай үйлчилгээгээр хангана.

-Сүүлийн 5 жилд байгуулагдан тогтвортой үйл ажиллагаа явуулсан болон шинээр байгуулагдаж буй жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг монгол улсын хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд татварын бодлогоор дэмжин ажиллуулна.

-Ахуйн хаягдал хогыг боловсруулах үйлдвэрлэлийг аймгийн төв, зарим сумдад бий болгож хоёр дахь түүхий эдийн зах зээлийг бий болгоно.

-Хөдөө орон нутгийн багш, эмч нарыг туслах аж ахуй эрхлэх боломжоор хангаж, төрөөс дэмжлэг үзүүлнэ

-Олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг төрийн халамж үйлчилгээнд тогтмол хамрагдвал зохих хэсэгт чиглэсэн нийгмийн халамжийн оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.

Эрүүл, боловсролтой Ховд хүн

-Ховд аймгийн сумдын эмнэлэгийг түшиглэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношлогооны төвийг нээн ажилуулан төрөл бүрийн шинжилгээг авах, аймаг нийслэлийн томоохон эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах сүлжээг бий болгож, сумдын бүх ард иргэдийг жилд нэг удаа нэмэлт төлбөр төлөхгүйгээр бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжилгээнд эрүүл мэндийн  даатгалаараа хамрагдах боломжийг бий болгоно.

-Сумдын засаг даргын тамгын газрын харьяа эрүүл мэндийн газрын дэргэд иргэдийг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх төвүүдийг бий болгоно.

-Биеийн тамир спортын стандартын талбай, мөсөн гулгуурын талбайг сум бүрт бий болгоно.

-Орон нутагт нийтлэг өвчлөлтэй холбоотойгоор эрүүл мэндийн нэгдсэн сургалт зөвлөгөө, эрүүл ахуйн талаарх сургалт, нарийн мэргэжлийн үзлэг оношлогооны багийг жилд нэг удаа сум баг малчны хотонд зохион байгуулан ажиллуулах тогтолцоог бий болгоно.

-Сумын эмнэлэг бүрт төрхийн өмнөх эхчүүдийн болон төрсний дараах сувилал амралтын төвийг байгуулан нярай хүүхдийн нэмэгдэл тэжээл, хооллолт асрамжүйлчилгээг улсын төсөвт байгууллага хариуцан ажиллахаар хуульчилна.

-Аймгийн төв, сумдад ажиллаж байгаа цэцэрлэг, дунд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулийн сургалтын орчин техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэн, шинэ залуу багшлах боловсон хүчнийг бодлогоор дэмжин ажиллуулж, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийг нэвтрүүлсэн, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сургалтын шинэ бодлого арга барилаар ирээдүй хойч үеийг бэлтгэн өрсөлдөх чадвар бүхий боловсролыг эзэмшүүлэхийн төлөө ажиллана.

-Аймаг сумын төв, мөн томоохон суурийн газарт төвийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан орон сууц, үйлчилгээний төвийг барьж байгуулах, ард иргэдийг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эхлүүлж, хямд төсөр орон сууцаар хангах, орон сууцны зээлд хамрагдах боломжийг нээн ажиллана.

Засгийн бүх эрхийг ард түмэн мэдье

-Төрийн үйл хэрэгт оролцох, хяналт тавих иргэний эрхийг хангах үүднээс Улсын Их хурлын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгосон тойргийн ард иргэдийн санал асуулгаар эгүүлэн татах нөхцлийг Үндсэн хууль холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуульчлахын төлөө ажиллана.

 

-Бүх шатны Засаг даргыг иргэд шууд сонгодог, эргүүлэн татах тогтолцоог Үндсэн хууль, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуульчлахын төлөө ажиллана.

 

-Төрийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, нээлттэй, хүртээмжтэй болгоно.

 

-Төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог бодитой болгох, төрийн хяналтыг чангатгах үүднээс малчид, бизнес эрхлэгч, багш, эмч, эрдэмтэд зэрэг монголын нийгмийн гол давхрагын төлөөлөлтэйгээр парламентийн дэргэд Үндсэний зөвлөлийг байгуулна.

 

-Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар иргэдийнхээ дуу хоолойг сонсох, төрийн онч бодлогыг хэрэгжүүлэх үүднээс 2 жилд нэг удаа бүх нийтийн санал асуулга явуулах албан ёсны тогтолцоог бий болгоно.

 

-Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлж, орон нутгийн татвар, төсөв санхүүгийн бие даасан тогтолцоог бий болгоно.

 

-Төрийн нууцаас бусад бүхий л мэдээллийг ил болгоно. Мэдээллийг нуун дарагдуулсан төрийн албан хаагчийг хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно.  

 

-Сонгуулийн саналын хуудас тоолох механизмыг боловсронгуй болгож, нийтэд ил тод тоолдог, сонгууллийг будлиангүй зохион байгуулахыг хуульчилна.

-Төрийн байгууллагын зарим үйл ажиллагааг иргэний нийгмийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зарчмыг тууштай дэмжин ажиллана. 

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийг үнэн зөв тэгш, шудрага мэдээллээр хангах зорилгоор улс төрийн томоохон бүлэглэл, намуудын мэдээллийн хэрэгсэлүүдийг хяналтаас бүрэн гаргаж төгс өрсөлдөөнийг хангаж ажиллана

-Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг шинэ шатанд гарган эрчимтэй хөгжүүлье

-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх дунд болон урт хугацааны мастер төлөвлөгөөг батлуулан, тав таван жилээр дүгнэн ажиллах бодлого боловсруулан тууштай мөрдөж ажиллана.

-Аж ахуй дахь төрийн хэт оролцоог хязгаарлаж, бизнест дарамт учруулж буй хууль тогтоомж, журмыг өөрчлөн шинэчлэх шийдвэртэй арга хэмжээ авна. Бизнесийн лиценз олголт, мэргэжлийн хяналтын үүргийг бизнесийн өөрөө удирдах зарчмаар ажиллах салбарын холбоодод шилжүүлнэ.

-Замбараагүй уул уурхайг цэгцлэн, улсын эдийн засаг нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг үе шаттайгаар ашиглалтанд оруулж, баялагийн тэгш хуваарилалтыг бий болгон, ард түмний өмч болсон ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг нэн тэргүүн ээлжинд батлуулна.

-Уул уурхайн баялгийг ямар нэг татваргүйгээр түүхийгээр нь гадагш зөөдөг, хяналтгүй байдлыг таслан зогсоож, олборлолт, экспортод квот тогтоож, Монгол Улсаас гарч буй ашигт малтмалын хэмжих нэгж бүрт тутамд албан татвар ногдуулах улсад төлүүлэх, газрын болон ашигт малтмал ашигласны төлбөр, тухайн орон нутгаар нь тээвэрлэсний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байдлаар улсын сан хөмрөгийг арвижуулдаг, баялагийнхаа жинхэнэ эзэн нь байх нөхцлийг хуульчилна.

-Уул уурхайн баялгаас орж ирж буй орлогоос нэн тэргүүн ээлжинд улс орны дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт оновчтой үр ашигтай хуваарилан ирээдүйн хөгжлийг бататгана.

-Ард түмний эрх ашигт нийцэхгүй, төрийн бодлого, хяналтгүйгээр замбараагүй олгогдсон хайгуулын болон  ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэн, лиценз нэрээр газрын доорхи баялгийг худалддаг, хууль бусаар ашиг олдог явдлыг таслан зогсоож, уул уурхайн салбарт иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагын оролцоотой төрийн хяналтыг чангатгаж, хууль бусаар олгогдсон лицензүүдийг хүчингүй болгож, байгаль орчны нөхөн сэргээлтийн санд олборлолт эхэлсэн үеэс эхлэн хөндсөн газрын экологийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг байршуулж, нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар тухай бүр хийлгэж байхыг хуульчилна.

-Орон нутагт жижиг уул уурхай болон гар аргаар олборолт хийхийг хатуу хориглож хуульчлан баталгаажуулна.

-Эх нутагтаа эзэн хүний хувиар нутгийн ард иргэдийн оролцоог тэгш ханган ажиллах уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг хуульчилна.

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ. Эцсийн бүтээгдэхүүний болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж бүс нутаг дахь эдийн засгийн оролцоог нэмэгдүүлнэ.

-Газрын доорхи баялгийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж, үндэсний боловсон хүчин ажиллах хүчнээр хангахыг чиглэл болгон ажиллана.

-Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах үүднээс гадны ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар, бусад татварын хатуу бодлого барьж хэрэгжүүлнэ.

-Хот хөдөөгийн ялгааг арилгах үүднээс мал аж ахуй, газар тариалан, жижиг, дундүйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор үндэсний хэмжээний бодлого боловсруулан ажиллуулна.

-Малыг төрөөс даатгах тогтолцоог бий болгож, гадаад дотоодын даатгалын компаниудын оролцоог мал аж ахуйн салбарт нэмэгдүүлэх хуулийн орчинг бий болгоно.

-Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малын бүх төрлийн өвчинг эмчлэх орчин үеийн эмнэлэгүүдийг төрийн болон хувийн өмчид тулгуурлан бүх аймаг сумдад байгуулж, эмчилгээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд гарган хариуцлагатай хяналттай системийг бий болгоно.

-Мал аж ахуй, газар тариалангаас үйлдвэрлэгдэн гарч буй түүхий эд бүтээгдэхүүнд төрөөс урамшуулал олгох тогтолцоог бий болгоно.

-Байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй дотоодын болон олон улсын аялал жуулчлалыг бүхий л талаар дэмжин түүх соёлийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг улсын тусгай хамгаалалтанд авч үндэсний болон бүс нутгийн үндэсний парк байгуулах, аялал жуулчлалын үйлчилгээг чанартай хүргэх орчин нөхцлийг бүрдүүлнэ.

Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангахын төлөө зүтгэе

-Байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулж, аймаг, сум, баг бүрт байгаль орчны байцаагч, сайн дурын ажилчдыг эрх олгон ажиллуулж, байгаль сүйтгэх явдалтай эрс шийдэмгий тэмцэж гол мөрөн ширгэх, цөлжих, экологийн тэнцвэрт байдал алдагдах, ан амьтан биологийн төрөл зүйл устахаас урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх ажлыг улсын хэмжээгээр эрчимжүүлнэ.

-Хот суурийн газрын цахилгаан, дулааны эрчим хүч, инженерийн байгууламж, дэд бүтэц хот төлөвлөлтийг шинээр зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, хөрс, агаар, усны бохирдлыг арилгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг хууль болгон ажиллана.

-Гадаад улсаас импортоор орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний чанар стандартад хатуу хяналт тавьж, шинжилгээнд тогтмол хамруулан хүн, малын эрүүл мэнд удмын санд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй, оруулж ирсэн бүтээгдэхүүнийг шууд устгадаг тогтолцоог бий болгоно.  

Боловсрол-Өрсөлдөх чадвар

-Боловсролын системийн шинэчлэлийг хэрэгжүүлэн, өрсөлдөх чадвартай монгол хүнийг бий болгох төрөл бүрийн мэргэжилийн зэрэг үнэмлэх олгох хичээлийг технологийн хичээлийг түшиглэн бий болгоно.

-Монгол ёс заншил, ахас ихэсээ хүндэтгэх, хүнийг хүн ёсоор хайрлаж энэрэх, цэвэр ариун ёс суртахуунтай төлөвшиж хүмүүжих, гэр бүлээ  төлөвлөлт, архи, мансууруулах бодисны, хор уршгийн талаарх хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулна.

-Зайн сургалтыг бий болгож малчны хотонд бүрэн дунд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.

-Сум аймгийн хэмжээнд сурлага хөдөлмөр, авъяас билэг, хөдөлмөр зүтгэл, шудрага үйлсээр амжилт гаргаж буй сурагч, оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тогтолцоог бий болгоно.

-Улс орны хөгжлийг тодорхойлон ирээдүйд хөгжилд хөтлөн авч явах боловсон хүчнийг төрийн дэмжлэгтэйгээр гэрээлэн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлэх, эх орондоо ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллана.

Өв соёлоо дээдлэн үндэснийхээ үнэт зүйлсийг хайрлан хамгаалъя

-Монгол ёс заншил, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс, өв соёлоо эрхэмлэн дээдэлж үр хойчдоо үлдээх компанит ажлыг улс орон даяар өрнүүлж, түүх, архелогийн дурсгалт зүйлсийг эвдлэн сүйтгэдэг, гадаад улсад хууль бусаар гаргадаг явдлыг таслан зогсоож, дэлхийн оюуны өвд бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.

-Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн мэргэдийг хөхиүлэн дэмжиж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээл туурвилыг нь төр хамгаалалтдаа авдаг, түгээн дэлгэрүүлдэг, амьдралд буулгаж, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг тогтолцоог бий болгоно.

-Боловсролын салбарын шинэчлэлийг эрчимтэй хийж орчин үеийн хэрэгцээ шаардлага олон улсын жишигт нийцсэн боловсрол мэдлэгийг оюутан сурагчиддаа олгодог болно.

-Хүчирхийлэл, садар самуун, гаж болон тэрс үзэл санааг сурталчилсан, хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээ, мэдээлэл, урлагийн бүтээлийг гадаад улсаас оруулах, мэдээлэхийг хатуу хориглоно.

Эрх зүйн шинэтгэлийг хийж хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаална

-Хуулийн байгууллагад улс төр, бизнесийн ашиг сонирхолын үүднээс аливаа этгээд нөлөөлдөг, албан тушаалтнуудыг тийм эрх ашгийн үүднээс томилдог, чөлөөлдөг явдлыг арилгаж, хуулийн байгууллагын албан тушаалтныг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилдог, хууль зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага тооцдог тогтолцоог бий болгоно.

-Төрийн болон намын өндөр албан тушаал хашиж буй эрх мэдэлтнүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-аас батлуулж, хувийн хөрөнгө орлогыг нэг бүрчлэн шалгаж хууль ёсных гэдэгт, татвар, гааль, иргэдийн төлөөллийг хангасан хяналтыг оруулан ард иргэдэд жилд 2 удаа тайлагнадаг тогтолцоог бүрдүүлнэ.

-Төрийн өндөр алба хашиж байгаа албан тушаалтны хувь эзэмшдэг сонирхолын зөрчилтэй компанийг улс, бүс, орон нутагт зарлагдаж буй төсөл сонгон шалгаруулалт, тендерт оролцуулахгүй байх хуулийн орчинг бий болгоно.

-Улсын их хурал, засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан, нэг нэгэндээ хяналт тавьдаг тогтолцоог Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хууль зүйн орчин шинээр бүрдүүлж ажиллана.

-Төрийн албан тушаалтны хүнд суртал, эрх мэдлээ хэтрүүлдэг, урвуулан ашигладаг, улс ард түмний ашиг сонирхолд хохиролтой шийдвэр гаргадаг явдлыг таслан зогсоож, албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах хуулийг санаачлан батлуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
adilbish(27.123.214.122) 2015 оны 10 сарын 24

Blj bna amjilt uragsha

0  |  0
Top