Хувьцаа танд 2 төрлийн орлого авчирна.

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Ногдол ашиг:  Энэ нь жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх, ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал. 

Хөрөнгө оруулалт: Компанид орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдан авах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээрээ зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж , ирээдүйд өндөр ашиг олох үндэс суурь нь болдог. Энгийнээр тайлбарлахад Та ямар нэгэн компанийн хувьцааг 300 төгрөгөөр худалдаж авсан. Хувьцаа маань хэсэг хугацааны дараа 500 төгрөг болон өсөхөд та хувьцаагаа заран ашиг олж болох юм.Үүнийг л ханшийн өөрчлөлтөөс ашиг олох гэнэ.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top