Option- Опцион - Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр, тогтоосон хугацааны өмнө, эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх. Oпцион нь деривативын нэг төрөл
Derivative-Дериватив - Бусад актив, үнэт цаасны үнэлгээнээс уламжлан хамаарсан үнэт цаас
Futures-Фьючерс - Активыг урьдчилан тохирсон үнээр, тодорхой хугацааны дараа худалдах буюу худалдан авах үүрэг
Preferred stocks - Давуу эрхт хувьцаа - Энгийн хувьцааны ногдол ашгийг төлөхөөс өмнө ногдол ашгийг үе тутам, тогтмол хувиар төлдөг эзэмшлийн онцгой хэлбэр
Common Stocks - Энгийн хувьцаа - Компанийг эзэмших эрхийг гэрчилсэн үнэт цаас
Treasury bills - ТБҮЦ - АНУ-ын Сангийн яамнаас гаргадаг 1 жил хүртэлх янз бүрийн хугацаатай, эрсдэлгүй үнэт цаас
Money market - Мөнгөний зах зээл - Богино хугацаатай, хөрвөх чадвар өндөр мөнгө болон бусад санхүүгийн хэрэгслүүд эргэлддэг зах зээл.
Уншигч Та бүхэндээ санхүү, хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг анхан шатны нэр томъёонуудаас танилцууллаа. Дараагийн удаа уул уурхай, ашигт малтмалын компаниудын хувьцааг худалдан авахдаа юу анхаарах, тус салбарын нэр томъёо, шалгуур нь хөрөнгийн зах зээлд ямар үг хэллэгээр ашиглагддаг талаар мэдээлэх болно. Дашрамд хэлэхэд, энэ мэдээлэл нь хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой энгийн иргэдэд зориулсан болохыг анхаарна уу.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )