Данс нээлгэх хэрэгтэй юу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Таван толгойн хувьцааг та дараах байдлаар эзэмшинэ

-       Монгол Улсын Засгийн газраас Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тоогоор иргэдийн хувьцааг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д байрлуулна

-       “ҮЦТТТХТ” ХХК дахь дансыг зөвхөн брокер диллерийн компанид нээлгэсэн данс руу таны хувьцааг шилжүүлэх болно.

-       “ҮЦТТТХТ”  ХХК дахь дансыг зөвхөн брокер дилерийн компаниар дамжуулж нээлгэнэ.

Данс нээлгэснээр

-       Та энэхүү хувьцааг жинхэнэ ёсоор эзэмших эрх нээгдэх буюу хувьцаа таны дансанд байрлана.

-       Жил бүр Таван толгойн хувьцаанаас олгох ногдол ашгийг  энэхүү дансаараа дамжуулан авах юм.

-       Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж байгаа бусад хувьцаануудыг  худалдан авах, худалдах эрхтэй болно.

-       Дотоодын, гадаадын зах зээл дээрх хувьцааны талаарх мэдээлэл авах

-       Улмаар  мөнгөн хөрөнгөө банкны хүүнээс хавьгүй илүү өсгөх боломж бүрдэнэ.

-        

-       Данс нээлгэхдээ юу анхаарах вэ?

-       Иргэд 10 хувиа эзэмшиж, данс нээлгэхийн тулд иргэний шинэчилсэн бvртгэлд хамрагдсан байх шаардлагатай. 2011 оны 3-р сарын 31-ний өдрєєс ємнє тєрсєн бvх иргэд хувьцаа хvртэнэ. Улсын бvртгэлийн ерєнхий газраас ирvvлэх иргэний шинэчилсэн бvртгэлд орсон иргэдийн нэрсийн жагсаалтын дагуу компани иргэн бvрт хуваарилах хувьцааны тоогоор хувьцааны бичилтийг хийх ажээ. Санхvvгийн зохицуулах хорооноос vнэт цаасны зах зээл дээр vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл авсан 47 брокер дилерийн компани ажиллаж байгаа. Эдгээр компаниас сонголтоо хийж дансаа нээлгэх боломжтой. Мєн иргэд ҮЦТТТХТ-д иргэний vнэмлэхтэйгээ очиж, данс болон хувьцаатай эсэхээ шvvлгэж болно. Ємч хувьчлалын vед баталгаажуулаагvй ягаан, цэнхэр тасалбарууд хvчингvй болжээ. Харин тасалбараа ємнє нь баталгаажуулаад ямар компанийн хувьцаа эзэмшиж буйгаа мэдэхгvй байгаа бол тус тєвєєс тодруулж болох ажээ.

 Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top