“Роснефть” Монголд нийлүүлэх шатахууныхаа хэмжээг нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

ОХУ-ын “Роснефть” компани Монгол руу нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийхээ хэмжээг 28 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Тус компанийн захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу “Роснефть”-ийн Монголд нийлүүлэх шатахууны өртөг нь нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус компани жилд 1.1 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэх хэлэлцээрийг хийсэн байна. Ингэхдээ хугацааг нь тодорхой заагаагүй байсан бөгөөд өдгөө нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлж, 1.4 сая тонн байхаар эцэслэн шийдэв. Сонирхуулахад, манай улс жилд 800 мянгаас 1.0 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top