“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-ын Засгийн Газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт сургалт өнөөдөр болно.

Энэ удаагийн “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” VII онол практикийн бага хурлыг Оюу Толгой ХХК-тай хамтран зохион байгуулахаар болжээ. Сургалтанд оролцогчид тус компанийн уурхайн хаалтын төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авах юм. Хуралд Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны яам, Усны газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцох ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top