Манай улсад ураны хайгуул хийж байгаа 84 лиценз байна. Өмнө нь 94 байсан. Нэг компани 24-27 лиценз эзэшиж байгаа бөгөөд нийт лицензтэй 16 компани байдаг аж. Тэдгээрийн дийлэнх нь гадаадын аж ахуйн нэгж байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод, Архангай,Өмнөговь зэрэг таван аймагт зөвшөөрөл олгосон байна. Тэдгээр нь байгалийн үзэсгэлэнт, бидний тахин шүтдэг газрууд ажээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж байга гэнэ. Тиймээс албан бус бүлэг байгуулж өөрөө ахлагчаар нь ажиллах аж. Энэхү албан бус бүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл нар эхний ээлжинд нэгдээд байгаа ажээ. Тус албан бус бүлэг цөмийн энергитэй холбоотой бүхий л хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарал хандуулан ажиллах ажээ. Тэгвэл энэхүү албан бус бүлэг эхний ээлжинд Монгол улсад төмөрлөг олборлож байна гэсэн нэрээр уран олборлож байгаа Хятадын Хунбоу, Шин Шин хэмээх хоёр компанийн үйл ажиллаааг зогсоох үүргийг Цөмийн энергийн газрын дарга Тэгшбаярт өглөө. Мөн уран олборлож байгаа байгууллагуудаас нөхөн сэргээлтийн төлбөрийг авах, дахин лиценз олгохгүй байх, ураны хайгуул олборлолтын замбараагүй байдлыг зогсоох үүргийг мөн өгсөн юм.
Үүний хариуд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр анхаарч ажиллахын зэрэгцээ хууль эрх зүйн орчинг сайжруулахад ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Манай улс 75,000 тонн ураны нөөцтэй. Тэгвэл уранаас орж ирж байгаа мөнгөний 75-80 хувь нь байгалийн нөхөн сэргээлтэд ашиглагддаг. Тиймээс ураныг олборлох бус харин гадаадаас татах нь ашигтай байдаг ажээ. Өөрөөр хэлбэл ашигласан ураны хаягдлыг олборлосон оронд булдаг бөгөөд энэ нь хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг юм. Үүгээр ч зогсохгүй хүхрийн хүчлийг газрын хэвлийд шахах журмаар уран олборлоно гэдгийг уран олборлогчид мэдэгдсэн байна. Энэ нь манай улсын байгаль орчинд сөргөөр нөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл Хонгор сумаас доор явдал тохиолдох эрсдэлтэй юм. Тиймээс энэхүү албан бус дээрх болон бусад олон асуудалд анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )