Японыг “хувхай хоосон” гээд бид итгэчихэж. Ашигт малтмалаар тэр шүү дээ. Энэ ч үнэн юм. Гэхдээ саяхан болтол шүү дээ. Гэтэл сүүлийн үед болж буй үйл явдлууд энэ домогт няцаалт өгч байна. Өгөхөөр барахгүй дэлхийн эрчим хүчний балансад өөрчлөлт оруулж ч магадгүй болчихлоо. Энд өгүүлэх зүйлст би мэдээж бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Миний ойлгож байгаагаар их алсын үр дагавартай юм шигээ. Гэвч Та бүхэн тунгаана биз…
Энэ 3 дугаар сарын 12-нд японы JOGMEC корпораци японы эрэг орчмоос хийн гидрат хэлбэртэй метаны аварга их нөөц нээсэн тухайгаа мэдэгдэв. Энэ нь Япон эрчим хүчний хэт их гүрэн болох боломж гэсэн үг юм. Энэ шуугиан тарж ч амжаагүй байхад 3 дугаар сарын 21-нд японы эрдэмтэд Минамитори арлын орчимд далайн ёроолоос газрын ховор металлын (ГХМ) дээд зэргийн агууламж бүхий кокаотой төстэй хөрс олсноо зарлав.
Энэ хоёр нээлт гэхэд л ёстой “алаад хаяж” байгаа юм.
Эхлээд газрын ховор металлыг нь ярья. Дашрамд дурдахад би энэ талаар хэд хэдэн өгүүлэл бичсэн, “загнуулаад” л таарсан…
Одоо болтол ГХМ-аар Хятад дэлхийд даналздаг юм. Тэд ГХМ-ын дэлхийн экспортын 90 илүү хувийг гаргаж, хайж олсон нөөцийн 50 илүү хувь тэдэнд байсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийн өндөр технологийн аж үйлдвэрлэлийг “зогсоох эсэх” нь Хятадын мэдэлд байсан юм.
Олборлох, боловсруулах нь ихээхэн хортой учраас Хятад экспорттоо квот тогтоодог юм. Дэлхийн улсууд электроны үйлдвэрлэлээ Хятад руу шилжүүлээд байдаг нь санамсаргүй явдал биш.
Энд их зовлон үүсдэг. Хятад “орчин үеийн юм” үйлдвэрлээд нэг их сүрхий байгаа мэт боловч өөрийнх нь экологи сүйд болж байгаа. Тэгээд Хятадыг экологоо “сайжруулсангүй” гэж бүгдээрээ “загнана”. Багасгах гэхээр үйлдвэрлэл хаалаа боолоо гэж бас “загнана”.
Энэ ч энэ сэдвээс өөр асуудал.
Харин Японы олсон ГХМ-ын орд нь далайн ёроолд 5 км гүнд байх боловч ГХМ-ын агууламж нь хятадын орд газрынхаас 10 илүү дахин их аж. Ухаандаа гибрид хөдөлгүүр болон бусад олон зүйлд тун хэрэгцээт диспроки гэдэг ГХМ-ын агууламж гэхэд л японы аж үйлдвэрийн 230 жилийн хэрэгцээг хангаж чадах аж.
Энэ ГХМ нь хөрснийхөө гүнд ердөө л 5 метрт байдаг гэнэ. Бодвол далайн ёроолоосоо доош өрөмдөхөд тэр байлгүй. Түүнээс гадна энэ орд ямар хэрүүл уруул байхгүй “цэвэр” Японы нутагт байгаа аж. Азтай хогнууд…
Би атаархаад байгаа юм биш л дээ. Зүгээр л бид ч гэсэн бодох ёстой байх…
Тэгэхлээр арлын “шар чөтгөрүүд” мангар их метантай, бас мангар их газрын ховор металлтай болж байна.
Зүгээр л өнгөц бодоход энэ нь дэлхийн эрчим хүчний балансад ойрын ирээдүйд ихээхэн өөрчлөлт гаргах нь дамжиггүй.
Энийг бодохыг л стратеги гэдэг байх. Ядаж л манай “муу нүүрсийг” авах болов уу, яах бол ?! Авбал хэдэн жил авах бол ?!
Ер нь ингэхэд манайханд “зарж юм болгож” чаддаг юм гэж байгаа юм уу ?!
Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 4 )
nuursnees 300 turliin zuil gargaj avch bolno harin manaid humuus ****taj l medeene tiim ****or yamarch aih ayul baihgui ene bol rio tintogiin zahi**gaar hiisen t 1 ard tumnii tolgoig ugaah gesen yavd**
Ganhuyag guain neriig zeeldehee boliochee.Nvvrsee hurdan vnegvi bishee bvr **dagd**tai ug geed bga um u.
МУУ ЖОГОРХОЙ ЧИ ГАНАА АХЫН ХААНА Ч ХҮРЭХГҮЙ БАЙЖ БҮҮ ГУТААХ
10-р ангийн охины үгээр хэдэн юм хуулж биччихээд судлаач хэмээн томрохоо боливол таарна. Япон томорч магадгүй харин чи томрохгүй ээ Ганхуяг гуай.