Өнөөдөр дараах байршилд зам ТҮР ХААНА

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

6-р сарын 6 нд доорх чиглэлийн замыг “Талын салхи-2026” олон улсын мото наадамтай холбоотойгоор түр хаана.

“Талын салхи-2026” олон улсын мото наадмыг зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих зорилгоор:

  • Монгол Улсын Их Сургуулийн уулзвараас жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08:00-11:00 цаг;
  • Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Энхтайваны өргөн чөлөөний төв замаар 22-ын товчоо хүртэлх авто машины хөдөлгөөнийг 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд тус тус хязгаарлах тул, иргэд, жуулчид, тур оператор компаниуд та бүхэн хүлээцтэй хандаж, боломжит өөр замыг сонгон замын хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top